Яаж турах вэ?

2011-05-09,
Энэ асуудал дэлхийн бүх эмэгтэйчүүдийг зовоодог болов уу. Турахыг хүсч байгаа эмэгтэйчүүдэд зориулж Францын “Marie Claire” сэтгүүлийн хоолны дэглэм зохиодог эмч нар тусгай жор боловсруулжээ.

-Хоол идэхийн өмнөхөн хоёр аяга ус уугаарай. Таны ходоод дүүрч бие организмаас илүүдэл өөхийг гадагшлуулахад тустай.

-Зөвхөн сууж идэх хэрэгтэй. Хэрэв та зогсож эсвэл явдал дундаа идэх юм бол хоолыг хэтрүүлэн иднэ гэдэг тодорхой.

-Хоол идэж байхдаа телевизор битгий үз, сонин ч битгий уншаарай. Ийм үед уураг тархи идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг учир анхаарал сарниж гурав дахин их идэх болно.

-Хоолонд тус...

Үсний засалт, өнгийг сонгохдоо насандаа тохирсон байх нь чухал

2011-05-09,
Хэрэв та дугуйвтар царайтай бол шулуун үс зохимжгүй харагдана. Үсээ бага зэрэг долгионтуулж урагш нь чёлка унжуулбал дугуй нүүр царайны хэлбэр төдийлөн мэдрэгдэхгүй. Дугуй нүүрэнд тохирсон үсний урт 20-25 см байх ёстой. Нүүрний уртыг багавтар болгон харагдуулахын тулд хажуу талын үсийг долгионтуулж буржийлгана.

Дөрвөлжин нүүртэй бол ардаа боосон үс эсвэл задгайлан тавих нь нүүрний хэлбэрийг улам өргөсгөж харагдуулна. Харин үүний оронд сэвсгэр, өтгөн үс тохирно. Дух руугаа унжсан үсийг хоёр тал болгон хуваана. Гэхдээ чёлка тохирохгүй.

- Нүүрний хэлбэр гурвалжиндуу, үсний урт 20-25 см б...

Бүсгүй хүний жавхалзсан алхаа

2011-05-08,
Бүсгүй та ялимгүй таргалан жин нэмж, арьс чинь суларч бие чинь нэг л сулбагар байна уу? Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг гайхуулан гунхан жавхалзсан алхаа, гоолиг биеийг тань чимэх мини юбка, өндөр өсгийт гоёмсог гутал өмсөхөд арай бэлэн биш байна уу?

Дэлхийн шилдэг топ моделиудаас хамгийн гоё хөл, гуя, өгзгөөрөө гайхуулдаг Эль Макферсон шиг болмоор байна уу? Таны мөрөөдөл биелэхэд хэчнээн амархан болохыг дараах хэдэн дасгалаас хараад гайхна даа.

Гэвч дасгалаа хийхээс өмнө гайхам сайхан хөлтэй байхын нэг үндэс нь эрүүл мэнд, цусны зөв эргэлт, тохирох хувцас зэрэг байдгийг Эль Макферсон анхаар...