Эрчүүд зөвхөн өөртөө тохирсон бүсгүйг л сонгодог

2011-05-09,
- Эр хүнтэй танилцсан даруйдаа өөрийн амжилтын талаар бүхнийг илтгэсний хэрэггүй. Тухайлбал: хэдэн их дээд сургууль төгссөн, бизнесээ хэрхэн удирдаж авч явах, өрсөлдөгчөө яаж шахах гэх мэт.

- Эр хүний хийх ёстой энгийн зүйлийг нь ч гэсэн урдуур нь орж хийхгүй байх. Жишээ нь: дарс өөртөө хундагалах, ресторанд орсон үедээ сандлаа өөрөө урагшаа болгож суухгүй байхыг хичээгээрэй.

- Ажил дээрээ ухаантай, ажил хэрэгч, хатуу гэртээ сул дорой, эелдэг зөөлөн, эр хүн таныг халамжилж анхаарал тавихыг шаардах хэрэгтэй.

- Хэзээ ч эрэгтэй хүнд бүү зааж зааварлаж бай. Өөрийн ухаанаараа бүхнийг хийж, шийдвэр гаргахыг нь хараад сууж байхад буруутах зүйлгүй юм.

- Эр хүн сайхан бүсгүйд дуртай байдаг ч гэсэн өөрийгөө эвгүй байдалд оруулж таагүй байдлыг мэдрэхгүйн тулд яг өөртөө тохирсон бүсгүйг сонгодог байна.

- Ухаалаг, боловсролтой, дэгжин бүсгүйчүүдийн хажууд эр хүн таагүй байдалд байхаас гадна уйтгартай илүү тэнэг болохоо мэдэрдэг гэнэ. Иймд эрчүүд ямар ч тохиолдолд оюун ухаан, боловсролын тал дээр өөрөөсөө доогуур эмэгтэй хүнийг сонгодог аж.

- Эр хүнийг ямар ч хүнд хэцүү минутанд дэмжиж тусалж байх хэрэгтэй. Учир нь хэдий эр хүнд байгалиас эмэгтэй хүнээс илүү хүч чадал, бие бялдар, оюун ухаан заяасан ч гэсэн сэтгэл санаагаар унахдаа амархан байдаг аж.

- Хэрэв эр хүн бүсгүй танд сэтгэлээ илчлэх аваас бүү нэрэлхэж биеэ бариарай. Учир нь заримдаа бүсгүй хүн цэвэр ичимтгий зангаасаа болж хайртай хүнээ алдчихаад эргээд харамсаж суух үе цөөнгүй гардаг.

/Хань/  www.gogo.mn

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax