Үсний засалт, өнгийг сонгохдоо насандаа тохирсон байх нь чухал

2011-05-09,
Хэрэв та дугуйвтар царайтай бол шулуун үс зохимжгүй харагдана. Үсээ бага зэрэг долгионтуулж урагш нь чёлка унжуулбал дугуй нүүр царайны хэлбэр төдийлөн мэдрэгдэхгүй. Дугуй нүүрэнд тохирсон үсний урт 20-25 см байх ёстой. Нүүрний уртыг багавтар болгон харагдуулахын тулд хажуу талын үсийг долгионтуулж буржийлгана.

Дөрвөлжин нүүртэй бол ардаа боосон үс эсвэл задгайлан тавих нь нүүрний хэлбэрийг улам өргөсгөж харагдуулна. Харин үүний оронд сэвсгэр, өтгөн үс тохирно. Дух руугаа унжсан үсийг хоёр тал болгон хуваана. Гэхдээ чёлка тохирохгүй.

- Нүүрний хэлбэр гурвалжиндуу, үсний урт 20-25 см байвал чёлка дух руугаа унжуулж болно.
- Том хамартай бол долгионтуулж буржийлган урд руугаа унжсан сэвсгэр, үс илүү тохирно.
- Нарийн ширхэгтэй үсэнд хэт жижиг хими зохимжгүй.

- Нүүрний хэв төрх жижгэвтэр бол буржийлгасан үс тохиромжтой.
- Богино, бүдүүвтэр хүзүүтэй бол үсээ дээш нь шууж болно.
- Ширүүн үстэй бол богино тайралт, нарийн төвөгтэй бус үсний засалт тохирно.

- Урт туранхай хүзүүг тийм ч урт биш, дунд зэргийн үсээр буржийлган далдлаж болно.
- Үсний засалт, өнгийг сонгохдоо насандаа тохируулах нь чухал.
- Тас хар, гил хар үс нүүр царайнд ширүүн дүр төрхийг бий болгодог.

/Хань/

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax